Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно. Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун гэж дуудна. Тэд Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм. Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны дараа ЭЗЭН, Сион уулын бүх дэвсгэр болон чуулгануудынх нь дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно. Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх саравч, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.
Исаиа 4 унших
Сонсох Исаиа 4
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Исаиа 4:2-6
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд