Исаиа 38

38
Хезекиа өвдөв
1Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд,
—ЭЗЭН айлдахдаа: “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв. 2Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн ЭЗЭНд залбирч
3Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав. 4Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж,
5Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ. 6Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална» гэсэн” гэж хэл! 7ЭЗЭН амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ. 8Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар#38:8 эсвэл наран цагийг арван шатаар (1Хаад 20:9–11 үз.) ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.
9Иудагийн хаан Хезекиа өвчлөөд илааршсаны нь дараах бичиг:
10“Би амьдралынхаа дунд үед
Үхэгсдийн орны үүд хаалгаар орж,
Он жилүүдийнхээ үлдэгдлийг
Алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.
11“Би амьдын газарт ЭЗЭНийг,
ЭЗЭНийг харахгүй.
Би ертөнцийн оршин суугчдын дунд
Хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.
12“Хоньчны майхан мэт
Гэр орныг минь буулган авч
надаас зайлуулав.
Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав.
Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав.
Өдрөөс шөнө болтол
Та намайг дуусгавар болгоно.
13Өглөө болтол би тэвчивч,
Бүх ясыг минь Тэрээр
арслан мэт хэмхчинэ.
Өдрөөс шөнө болтол
Та намайг дуусгавар болгоно.
14Би хараацай мэт, тогоруу мэт орилон
Тагтаа мэт гүнгэнэнэ.
Эцсэн нүд минь өөдөө ширтэнэ.
Эзэн, би шаналж байна.
Хамгаалалт минь байгаач.
15Тэрээр надад айлдан
Өөрөө үүнийгээ үйлдсэн болохоор
Би юу хэлэхсэн билээ?
Сэтгэлийнхээ гашуудлаас болж
Би бүх он жилүүддээ төлөв даруу явна.
16Эзэн минь,
Хүмүүс эдгээрээр амьдраг.
Энэ бүхэнд сүнс минь бий.
Та намайг эдгээж, амьдруулна.#38:16 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
17Үзэгтүн, сайны төлөө би
Гашуунаас гашуунаар зовсон.
Амийг минь сүйрлийн нүхнээс
Та хамгаалсан.
Гэм нүгэл бүрийг минь Та
нурууныхаа араар хаясан.
18Учир нь Танд Үхэгсдийн орон талархаж чадахгүй,
Үхэл Таныг магтаж чадахгүй.
Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд эс найдна.
19Өнөөдөр миний үйлдэж байгаачлан
Амьд буй нь Танд талархал өргөнө.
Эцэг нь хөвгүүддээ
Итгэмжит байдлыг чинь сургамжилна.
20ЭЗЭН намайг заавал аварна.
Тэгээд амьдралынхаа бүх өдрүүдэд
ЭЗЭНий өргөөнд бид чавхдаст хөгжмөөр тоглоно” гэжээ.
21Тэгээд Исаиа
—Тэд зүсэм инжир авч буглаат хатгин дээр нь тавивал тэр эдгэнэ гэж хэлэв. 22Хезекиа
—Би ЭЗЭНий өргөөнд очно гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.#38:21–22 Эдгээр эшлэлд гарч буй үйл явдал 8-р эшлэлийн ард хамаарна.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 38: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү