Исаиа 30:15-21

Исаиа 30:15-21 АБ2013

Израилийн Ариун Нэгэн, Эзэн БУРХАН айлдахдаа “Гэмшил ба амар тайван дунд Та нар аврагдах болно. Үнэнч итгэл ба чимээгүй байх нь Та нарын хүч мөн” гэлээ. Гэвч та нар хүсээгүй. “Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. “Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно. Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш шиг үлдэж, Толгод дээрх тэмдэг мэт болох хүртэлээ Нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж, Таван хүний заналхийллээр Та нар зугтах болно. ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ! Иерусалимд оршин суугч, Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө. Хэдийгээр Эзэн та нарт шаналангийн талх, чангалангийн усыг өгсөн боловч та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар Багшийгаа нүдээрээ харах болно. Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно.

Исаиа 30:15-21 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна