Исаиа 29:15-24

Исаиа 29:15-24 АБ2013

Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ. Та орвонгоор нь эргүүлжээ! Ваарчинг шавартай адилтган үзэж болох уу? Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ “Тэр намайг хийгээгүй” гэх юм гэж үү? Ваар нь ваарчиндаа хандан “Тэр мулгуу хүн” гэж өгүүлэх үү? Өчүүхэн хугацааны дараа Ливан нь үржил шимтэй талбай болон хувирч, Үржил шимтэй талбай нь Ой хэмээн тооцогдоно. Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож, Бүрэнхий харанхуйгаас Сохруудын нүд нь харах болно. Номой нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж, Хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэндээ баясна. Учир нь харгислагчдын төгсгөл ирж, Элэглэгчид алга болж, Ёс бусыг үйлдэхийг санаархагч Бүгд таслагдана. Үгээр хүнийг буруутгагчид, Үүд хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, Худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана. Ийм учраас Абрахамыг зольсон ЭЗЭН, Иаковын гэрийн тухай айлдахдаа “Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй болов. Харин мутрын минь бүтээл болох хүүхдүүдээ Тэр өөрийнхөө дотор харахдаа Тэд нэрийг минь нандигнана. Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан Израилийн Бурханы аюумшиг дотор зогсоно. Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж, Шүүмжлэгчид зааврыг хүлээн авна” гэв.

Исаиа 29:15-24 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна