Исаиа 27

27
Израилийн аврал
1Тэр өдөр зугтагч могой Левиатан,#27:1 Левиатан: Израилийг дарлагч үндэстнүүдийн бэлгэдэл болгосон домгийн мангас.
Мурилзсан могой Левиатаныг
ЭЗЭН уур хилэнгээрээ бас
Их хүчит илдээр шийтгэнэ.
Тэр далайн лууг ална.#Иов 41:1; Дуу 74:14, 104:26
2Тэр өдөр “Усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун.
3ЭЗЭН Би хамгаалагч нь юм.
Би түүнийг агшин бүрд усалдаг.
Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ
Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.
4Надад хилэн байхгүй.
Сундуу бут, өргөст бутыг
Миний эсрэг тулалдуулахаар босговол
Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.
5Эсвэл тэр хамгаалалтыг минь түшиг.
Тэр Надтай энхийг тогтоог,
Тэр Надтай энхийг тогтоог.”
6Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж,
Израиль нахиалан цэцэглээд,
Бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.
7Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг
Тэр түүнийг цохисон уу?
Түүнийг алсан тэд алагдсан шиг
Тэр бас алагдсан уу?
8Та түүнийг няцаахдаа
Зөв хэмжүүрээр шийтгэж,
Дорнын салхитай өдрийнх мэт
Догшин салхиараа түүнийг авч явна.
9Үүгээр Иаковын хилэнц уучлагдана.
Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно.
Тэрээр тахилын ширээний бүх чулууг
Бутарсан шохойн чулуу мэт болгоход
Ашерагийн модон шон ба
Утлагат тахилын ширээ эс тогтоно.
10Бэхлэгдсэн хотууд хоосорч,
Эдлэн газар нь цөл мэт мартагдана.
Тэнд тугал бэлчин хэвтэж,
Мөчрүүдийг нь иднэ.
11Мөчрүүд нь хатаж хугарахад,
Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана.
Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ.
Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж,
Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.
12Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд, та нар нэг нэгээрээ цуглана. 13Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 27: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна