Исаиа 26:1-4

Исаиа 26:1-4 АБ2013

Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ. Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч, Зөвт үндэстнийг оруул! Танд итгэдгийн улмаас Санаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана. ЭЗЭНд үүрд итгэгтүн! Учир нь ЭЗЭН БУРХАН дотор Мөнхийн хад бий.