Исаиа 2:3-5

Исаиа 2:3-5 АБ2013

Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна. Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.