Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана. Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна. Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.
Исаиа 2 унших
Сонсох Исаиа 2
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Исаиа 2:2-4
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд