Исаиа 11:6-9

Исаиа 11:6-9 АБ2013

Чоно хургатай хамт амьдран, Ирвэс ишигтэй хамт хэвтэж, Тугал, залуу арслан, тарган мал хамтдаа байж Бяцхан хүү тэднийг удирдана. Үнээ баавгайтай бэлчиж, Үр зулзагууд нь хамт хэвтэж, Арслан нь үхэр шиг, сүрэл иднэ. Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглоно Балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ. Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.