Исаиа 1:16-20

Исаиа 1:16-20 АБ2013

Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо. Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл. “Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно. Уриалгахнаар та нар дагах аваас Уул газрын сайныг иднэ. Эсэргүүцэж харин тэрсэлвээс Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн ЭЗЭНий ам айлдаж байна.