Исаиа 1:15-17

Исаиа 1:15-17 АБ2013

Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно. Гар чинь цусаар бялдсан байна. Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо. Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл.