Исаиа 1:13-20

Исаиа 1:13-20 АБ2013

Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, Амралтын өдөр, Цуглааны дуудлага болох Ёс бус тусгай чуулааныг Би эс тэвчинэ. Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядму. Тэдгээр нь Надад тээр төвөг болж, Тэднийг үүрэх гэж Би цөхөрмү. Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно. Гар чинь цусаар бялдсан байна. Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо. Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл. “Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно. Уриалгахнаар та нар дагах аваас Уул газрын сайныг иднэ. Эсэргүүцэж харин тэрсэлвээс Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн ЭЗЭНий ам айлдаж байна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна