Хосеа 1

1
1Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ.#2Ха 14:23—15:7, 15:32—16:20, 18:1—20:21; 2Шс 26:1—27:8, 28:1—32:33
Хосеагийн гэр бүл
2ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ
—Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол.#1:2 эсвэл янхантай гэрлэж түүн шиг хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв. 3Тиймд тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмсэлж түүнд хүү төрүүлжээ. 4ЭЗЭН, Хосеад
—Түүнийг Иезреел#1:4 Иезреел: Энэ хотод Иехү гэгч нь Израилийн хааныг мөн бүх бүлийнхнийг нь хүйс тэмтэрч, хаан болж байжээ. 2Ха 9—10-р бүлэг. хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.#2Ха 10:11 5Тэр өдөр Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална гэжээ.
6Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад
—Тэр охиныг Ло-рүхама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа. 7Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.
8Ло-рүхамаг хөхнөөс гарах үед Гомер бас жирэмслэн хүү төрүүлжээ. 9ЭЗЭН айлдсан нь
—Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш, Би ч та нарын Бурхан биш гэв.
Израилийн сэргэлт
10Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо
Далайн элс мэт хэмжишгүй агаад
Тоолшгүй байх болно.
“Та нар Миний ард түмэн биш” гэж
Тэдэнд айлдсан газарт тэд
“Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно.#Ром 9:26
11Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч,
Өөрсдөдөө нэг тэргүүн томилон
тэд газрыг эзэлнэ.
Учир нь Иезреелийн#1:11 Иезреел: евр. “Бурхан тариалсан” гэсэн утгатай ба өсөлт хөгжлийг илэрхийлнэ. өдөр агуу байх болно.

Одоогоор Сонгогдсон:

Хосеа 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү