Еврей 9:6-10
Еврей 9:6-10 АБ2013
Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ. Эхний асар байгаа цагт ариун газарт орох зам нээгдээгүй хэвээр гэдгийг Ариун Сүнс харуулж байна. Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй. Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.