Еврей 9:23-28

Еврей 9:23-28 АБ2013

Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд ийнхүү цэвэршигддэг бол харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршигдэх шаардлагатай байв. Учир нь жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт Христ ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ. Тэргүүн тахилч жил бүр ариун газарт бусдын цустай ордог шиг Тэр дахин дахин Өөрийгөө өргөх албагүй байв. Тийм бишсэн бол, ертөнцийн сууриас хойш Тэр үргэлж зовох ёстой болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр ганц удаа үзэгдсэн юм. Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.