Еврей 9:18-22

Еврей 9:18-22 АБ2013

Түүнчлэн анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм. Учир нь хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, балууны мөчрийн хамт авч, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад, “Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн” гэж хэлжээ. Үүнчлэн бас тэрээр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацсан. Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршигддэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.