Еврей 9:12-15

Еврей 9:12-15 АБ2013

Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон. Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол, тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ! Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой.