Еврей 9:1-5

Еврей 9:1-5 АБ2013

Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс ба үйлчлэлийн тогтоолуудтай байж. Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм. Хоёр дахь хөшигний ард “Ариунаас ариун газар” гэгддэг асар байв. Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа. Хэлтрүүлгийн тагийг халхлагч алдрын херубууд дээр нь байсан. Гэвч одоо энэ талаар нэгбүрчлэн ярьж чадахгүй.