Еврей 7:23-28

Еврей 7:23-28 АБ2013

Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо байсан ч тэднийг ажилаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болж байв. Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй. Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг. Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв. Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагаад гэвэл Тэрээр Өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэгмөсөн хийжээ. Хууль нь мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол хуулийн дараа ирсэн тангаргийн үг нь харин мөнхөд төгс болсон Хүүг томилдог билээ.