Еврей 7:11-19

Еврей 7:11-19 АБ2013

Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов? Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог. Тиймээс түүний тухай эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үйлчлээгүй юм. Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй. Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн бол энэ нь улам ч тодорхой юм. Тэрээр махбодод хамаатай тушаалын хуулиар бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм. Тиймээс “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэж гэрчилсэн байна. Энэ нь нэг талаар урьдын тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд (учир нь хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, үүгээр бид Бурханд ойртдог.