Еврей 7:1-3
Еврей 7:1-3 АБ2013
Энэхүү Мелхизедек гэгч нь Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм. Абрахам ч түүнд бүх юмнаас аравны нэгийг таслан өгчээ. Нэрийг нь орчуулбал, эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Амар тайвны хаан” авай. Тэр эцэггүй, эхгүй, ураг удамгүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ.