Еврей 7:1-10

Еврей 7:1-10 АБ2013

Энэхүү Мелхизедек гэгч нь Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм. Абрахам ч түүнд бүх юмнаас аравны нэгийг таслан өгчээ. Нэрийг нь орчуулбал, эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Амар тайвны хаан” авай. Тэр эцэггүй, эхгүй, ураг удамгүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ. Өвөг Абрахам олзноосоо аравны нэгийг түүнд өгсөн. Тэр хүн ямар агуу байсныг харагтун. Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах хуулийн тушаалтай билээ. Харин тэднээс угсаалсан бус ч Абрахамаас аравны нэгийг хурааж, амлалттай нэгнийг тэр ерөөсөн юм. Бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг нь маргаангүй. Энд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэнд амьд гэж гэрчлэгдсэн нь авдаг байна. Аравны нэгийг хүлээн авагч Леви хүртэл Абрахамаар дамжуулан аравны нэгийг өгсөн гэж хэлж болох юм. Учир нь Абрахам Мелхизедектэй уулзах үед Леви эцгийнхээ ууцанд байсан билээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна