Еврей 6:3-8

Еврей 6:3-8 АБ2013

Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ. Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон, Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчийг амссан атлаа дараа нь завхайрагсад дахин шинээр гэмших боломжгүй. Яагаад гэвэл тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог аж. Дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас ерөөл авдаг. Харин тэр нь хогийн ургамал ба халгайг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.