Еврей 2:14-18

Еврей 2:14-18 АБ2013

Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. Учир нь Тэр үнэхээр тэнгэрэлч нарт бус, харин Абрахамын үр удамд санаа тавьдаг. Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.