Еврей 2:1-10

Еврей 2:1-10 АБ2013

Тиймээс бид гулсаад өнгөрчихгүйн тулд сонссоноо тун анхаарах ёстой. Учир нь тэнгэрэлч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа тэрслэл ба дуулгаваргүйдэл нь шударга хариугаа хүртсэн бол, бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм. Бурхан бас хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн билээ. Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэрэлчүүдэд захируулсангүй. Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ. “Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Та түүнийг тэнгэрэлч нараас арай доохно болгожээ, Алдар хүндийн титмийг Та түүнд өмсгөжээ, [Мутрынхаа бүтээлүүдийг захируулахаар томилжээ.] Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан” гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулаагүй юуг ч Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ бүх юм түүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна. Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг.

Еврей 2:1-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв