Еврей 12:24-29

Еврей 12:24-29 АБ2013

Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус уруу ирсэн. Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү? Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиосон. Харин эдүгээ Тэр “Би дахин нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан. “Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхах нь үлдэхийн тулд, бүтээгдсэн ганхах нь зайлуулагдахыг хэлж байгаа юм. Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм. Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.