Еврей 11:13-19

Еврей 11:13-19 АБ2013

Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо нас барсан билээ. Учир нь тийн ярьдаг нь эх нутаг хайж буйгаа тодорхой харуулдаг. Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд хот бэлджээ. Итгэлээр Абрахам, соригдохдоо Исаакийг өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн. Энэ нь түүнд “Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно” хэмээн айлдсан хүү нь байлаа. Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд хүүгээ тэр иймэрхүү дүрслэлээр буцаан авсан юм.

Еврей 11:13-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв