Еврей 10:8-14

Еврей 10:8-14 АБ2013

Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, шатаалт ба нүглийн тахилыг Та хүсээгүй. Та тэднийг эс таалав. (Эдгээр нь хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн. Дараа нь Тэр “Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна. Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.