Хаггаи 2:16-20
Хаггаи 2:16-20 АБ2013
түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд тэнд ердөө л арав байж, хэн нэг нь дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд тэнд ердөө л хорин сав байдаг байсан. Би та нарыг болон гарын чинь бүх хөдөлмөрийг гангийн салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун. Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун модод юу ч гаргаагүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв. Тэр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг Хаггаид хоёр дахь удаагаа ирж айлдсан нь