Эхлэл 9:1-17

Эхлэл 9:1-17 АБ2013

Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй! Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно. Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна. Гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид. Тэгвэл та нарын амь-цусыг Би заавал нэхнэ. Амьтан бүрээс өөрөөс нь үүнийг Би нэхнэ. Хүний гараас, ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг Би нэхнэ. Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ. Та нар харин үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай! гэлээ. Бурхан, Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд — Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна. Бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, бүхээгнээс гарч явсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. Би та нартай гэрээ байгуулна. Бие махбодтой бүхнийг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй. Бурхан —Та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай мөн хойчийн удамтай чинь байгуулах Миний гэрээний тэмдэг гэвэл: Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь дэлхийтэй Миний байгуулсан гэрээний тэмдэг болно. Намайг газар дээр үүл хуралдуулж, солонго тэр үүлэн дээр харагдах үед Би Миний болон та нарын, бие махбодтой бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч махбодтой бүхнийг устгах үер болохгүй. Үүлэнд солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх махбодтой хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв. Бурхан, Ноад —Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг махбодтоны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна