Эхлэл 7:14-22

Эхлэл 7:14-22 АБ2013

Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө, амин амьсгаатай бие махбодтой бүхэн хос хосоороо Ноад очиж, бүхээгт нь оржээ. Орсон болгон нь бие махбодтой бүхний эр эмүүд байв. Ноад Бурханы тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсонд ЭЗЭН араас нь хаажээ. Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд бүхээг газраас дээш хөвөн гарч ирэв. Ус улам ихсэн газар дээгүүр бялхан хальж, бүхээг усны мандал дээр хөвлөө. Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгдлээ. Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. Хуурай газар дээр байдаг, хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв.

Video for Эхлэл 7:14-22