Эхлэл 6:11-22

Эхлэл 6:11-22 АБ2013

Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв. Газар дээрх махбодтой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралд автсаныг Бурхан харлаа. Бурхан, Ноад —Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь сүйрүүлнэ. Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийж, бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, бүхээгийн урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна. Бүхээгтээ гэгээвч хийхдээ оройгоос нь нэг тохой хийнэ. Бүхээгийн хажуу талд үүд хийж бас доод, дунд, дээд давхар гарга. Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ. Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд бие махбодтой амьтан бүхнээс эр, эмийг хосоор нь бүхээгт аваачиж оруул. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл, адгуус амьтдын төрөл, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ. Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.

Video for Эхлэл 6:11-22