Эхлэл 49:22-26

Эхлэл 49:22-26 АБ2013

Иосеф нь үр жимс ихтэй мөчир. Булгийн дэргэдэх үржил шимтэй мөчир Тэр мөчир нь ханыг даван ургана. Мэргэн харваачид түүнийг хорсолтойёо харваад Нэхэн хөөсөн боловч Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно. Чиний эцгийн Бурханаар дамжин Тэр чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан Тэрээр чамайг ерөөх болно. Дээр тэнгэрийн ерөөл Доор оёоргүй гүний ерөөл Хөх ба умайн ерөөл энэ болой. Чиний эцгийн ерөөл бол Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж Мөнх уулсын хязгааргүй шиг Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.