Эхлэл 43:23-28

Эхлэл 43:23-28 АБ2013

Тэрээр —Тайван байцгаа. Бүү айгтун. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын уутанд эрдэнэс хийж өгсөн юм. Та нарын тэр мөнгийг би авсан гэж хэлээд Симеоныг тэдэнд гаргаж өгөв. Тэгээд даамал Иосефын гэрт тэднийг дагуулан очоод тэдэнд ус өгч, хөлийг нь угаалгаж бас илжгэнд нь тэжээл өгчээ. Тэд тэнд хооллох болсноо сонсоод, Иосефыг үдэд ирэхэд нь өгөх бэлгээ бэлтгэв. Иосефыг гэртээ орж ирэхэд тэд гартаа байсан бэлгээ гэрт оруулж, түүнд өргөн бариад түүний өмнө газар сөгдөн мөргөв. Иосеф тэдний амар мэндийг асуун —Та нарын ярьж байсан нас өндөр болсон эцэг чинь амгалан сайн байна уу? Тэрээр одоо хүртэл амьд сэрүүн байгаа юу? гэсэнд тэд —Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, доор бөхийн мөргөцгөөжээ.

Video for Эхлэл 43:23-28