Эхлэл 41:46-57

Эхлэл 41:46-57 АБ2013

Иосеф Египетийн хаан Фараоны өмнө зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав. Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ. Иосеф Египетийн газар нутагт өнтэй байсан долоон жилийн бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тусбүрд нь нөөцлөв. Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа нөөцөлсөн нь хэмжээлшгүй их болсон учир түүнийгээ тоолохоо ч больжээ. Өлсгөлөнгийн жилээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ. Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм” гэжээ. Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ. Египетийн газар нутагт өнтэй байсан долоон жил дуусаж, Иосефын хэлсэн ёсоор өлсгөлөнгийн долоон жил эхэлжээ. Бүх нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг талх тариатай байжээ. Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран талх тариа нэхсэнд Фараон бүх египетчүүдэд —Иосеф дээр очицгоо, түүний та нарт хэлснийг үйлд гэв. Тэгээд нутаг орон даяар өлсгөлөн болж, Иосеф бүх агуулахыг нээж, египетчүүдэд худалджээ. Египет нутаг бэрх өлсгөлөнд нэрвэгджээ. Улс орон бүхэн үр тариа худалдаж авахын тулд Египет уруу Иосеф дээр ирэв. Учир нь дэлхий даяар бэрх өлсгөлөн болж байлаа.

Эхлэл 41:46-57-д зориулсан видео

Эхлэл 41:46-57 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв