Эхлэл 41:33-43

Эхлэл 41:33-43 АБ2013

Тэгээд одоо Фараон хэрсүү, мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутагт томил. Фараон тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж, ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг тэднээр хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан хотуудад хадгалуул. Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа өлсгөлөнгийн долоон жилд зориулан нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг өлсгөлөнгөөр сүйрэхгүй болно гэв. Энэ нь Фараон болон түүний бүх зарц нарын нүднээ таатай байв. Фараон зарц нартаа —Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу? гээд, Фараон, Иосефт —Бурхан энэ бүх зүйлийг чамд л таниулсан учир чам шиг хэрсүү, мэргэн ухаантай хүн алга. Чи миний өргөөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. Фараон —Харагтун, би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд, өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв. Тэгээд тэр өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасан ба түүний өмнө —Сөгдөцгөө! хэмээн хашхирч байлаа. Ийнхүү Египетийн бүх газар нутгийг Фараон Иосефт захируулжээ.

Эхлэл 41:33-43 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна