Эхлэл 40:1-8

Эхлэл 40:1-8 АБ2013

Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ. Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж, тэднийг хамгаалагчдын захирагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв. Хамгаалагчдын захирагч Иосефыг тэдэн дээр нэмж оруулсанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд хэсэг хугацаанд хорионд байв. Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин өөр өөр байлаа. Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад, үзэгтүн, тэд их гунигтай байв. Иосеф эзнийхээ байшинд өөртэй нь хамт хорионд байгаа Фараоны хоёр албатаас —Өнөөдөр та хоёрын царай яагаад ийм дүнсгэр муу харагдана вэ? гэж асуусанд тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханых биш үү? Надад яриач дээ! гэв.

Video for Эхлэл 40:1-8