Эхлэл 4:8-10

Эхлэл 4:8-10 АБ2013

Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг цохиж алав. ЭЗЭН —Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин —Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав. ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна.

Video for Эхлэл 4:8-10