Эхлэл 4:1-6

Эхлэл 4:1-6 АБ2013

Адам Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд —ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв. Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж, Каин газар эдлэх болов. Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ. Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав. ЭЗЭН, Каинд —Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлна вэ?

Video for Эхлэл 4:1-6