Эхлэл 39:7-10

Эхлэл 39:7-10 АБ2013

Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж —Надтай унтаач гэж хэлэв. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт —Харагтун, миний эзэн гэрийн доторх юунд ч санаа тавьдаггүй бөгөөд өөрийн эзэмшдэг бүхнээ тэрээр миний гарт өгсөн учир энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. Тэр эмэгтэй өдрөөс өдөрт Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй.

Video for Эхлэл 39:7-10

Эхлэл 39:7-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв