Эхлэл 39:19-23

Эхлэл 39:19-23 АБ2013

Эзэн нь “Чиний боол надад ийм юм хийлээ” гэж хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод уур нь шатжээ. Тэгээд Иосефын эзэн түүнийг барьж, хааны хоригдлуудыг хорьдог шоронд хорив. Иосеф шоронд хоригдож байсан ч ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд энэрэл хайр үнэнээр хандаж, тэрээр шоронгийн ахлагчийн нүдэнд тааллыг олжээ. Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв. Шоронгийн харгалзагч нь Иосефын гар дор байсан зүйлийн өчүүхнийг нь ч хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.

Video for Эхлэл 39:19-23

Эхлэл 39:19-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв