Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэгээд түүнийг тэнд авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг арилжин авчээ. ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн египет хүний гэрт сууж байлаа. ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг гараар нь бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн нь үзэв. Иосеф, эзнийхээ нүдэнд тааллыг олж, түүнд үйлчилсэнд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон эзэмшиж байсан бүхнээ түүний гарт өгчээ. Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулснаас хойш ЭЗЭН Иосефын төлөө египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл гэр болон тариалангийн талбай, түүнд байсан бүхэнд буув.
Эхлэл 39 унших
Сонсох Эхлэл 39
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Эхлэл 39:1-5
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд