Эхлэл 37:3-10
Эхлэл 37:3-10 АБ2013
Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж түүнд ханцуйтай урт дээл хийж өгчээ. Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ. Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. Иосеф тэдэнд ярихдаа —Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд — Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл үзэгтүн, та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод, түүнд мөргөцгөөв гэж ярьжээ. Ах нар нь түүнд —Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ. Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ. Үзэгтүн, нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив. Тэрээр энэ зүүдээ эцэгтээ бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж —Чи хаашаа янзын зүүд зүүдлээд байна вэ? Би бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн мөргөх гэж үү? гэв.