Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ. Иуда ах дүү нартаа —Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ? Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, мах цусны маань тасархай гэсэнд ах дүү нар нь сонсоцгоов. Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.
Эхлэл 37 унших
Сонсох Эхлэл 37
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Эхлэл 37:25-28
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд