Эхлэл 37:18-24

Эхлэл 37:18-24 АБ2013

Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ. Тэд —Хараач, өнөөх зүүдний эзэн чинь ирж байна хэмээн бие биендээ хэлээд — За, одоо цөмөөрөө нааш ир, түүнийг цохиж алаад, энэ нүхнүүдийн нэгэнд хаяж “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ. Реубен үүнийг сонсоод Иосефыг тэдний гараас аврахаар —Цөмөөрөө түүнийг алахаа больё гэв. Реубен бас тэдэнд —Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэгт нь буцаах гэснийх ажээ. Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд Иосефын өмсөж байсан ханцуйтай урт дээлийг нь хуу татан түүнийг барьж аваад нүхэнд хаяв. Харин тэр нүх нь хоосон, дотроо усгүй байлаа.

Эхлэл 37:18-24-д зориулсан видео

Эхлэл 37:18-24 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв