Эхлэл 36

36
Есавын үр удам
(1Шс 1:34–42)
1Есавын уг угсаа ийм билээ. Тэр нь Едом юм. 2Есав канаан охидоос хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибамаг эхнэр болгон авч, #Эх 26:34 3бас Ишмаелын охин Небаиотын дүү Басематыг авчээ.#Эх 28:9 4Тэгээд Ада нь Есавд Елифазыг төрүүлж, Басемат нь Реуелийг төрүүлжээ. 5Харин Охолибама нь Иеуш, Иалам, Кора нарыг төрүүлжээ. Эд нар бол Канаан нутагт түүнд төрсөн Есавын хөвгүүд билээ.
6Есав эхнэрүүд, хөвгүүд, охид, гэрийн бүх хүнээ, өөрийн сүрэг болон бүх мал, Канаанаас олж хөлжсөн хамаг эд хөрөнгөө аваад, дүү Иаковаас салж, өөр нэгэн газар уруу оджээ. 7Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний цагаачилж суугаа нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ. 8Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.
9Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын уг угсаа ийм болой. 10Есавын үр удмынхны нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар билээ. 11Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар билээ. 12Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд билээ. 13Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар билээ. Эдгээр нь Есавын эхнэр Басематын хөвгүүд билээ. 14Зибеоны ач охин, Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагийн Есавд төрүүлсэн хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора нар билээ.
Едомын хаадын овгууд
15Есавын хөвгүүдийн ахлагч нар нь Есавын ууган хүү Елифазын хөвгүүд болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ, 16ахлагч Кора, ахлагч Гатам, ахлагч Амалек нар юм. Эдгээр нь Едомын нутагт Елифазаас гарсан ахлагчид бөгөөд Адагийн хөвгүүд болой. 17Есавын хүү Реуелийн хөвгүүд нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза нар юм. Эдгээр нь Едомын нутагт Реуелээс гарсан ахлагчид бөгөөд Есавын эхнэр Басематын хөвгүүд болой. 18Есавын эхнэр Охолибамагийн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора нар юм. Эдгээр нь Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид билээ. 19Эд бүгд Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагчид болой.
20Тэр газрын уугуул иргэд хоричууд буюу Сеирийн хөвгүүд нь Лотан, Шобал, Зибеон, Ана, 21Дишон, Езер, Дишан нар юм. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн хөвгүүд, хоричуудын ахлагчид юм. 22Лотаны хөвгүүд нь Хори, Хемам нар бөгөөд Лотаны эгч нь Тимна юм. 23Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм. 24Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана нар бөгөөд Ана нь эцэг Зибеоныхоо илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон ажээ. 25Анагийн хүүхдүүд нь Дишон, Охолибама хоёр. Охолибама бол Анагийн охин юм. 26Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар. 27Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар. 28Дишаны хөвгүүд нь Уз, Аран нар. 29Хоричуудын ахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана, 30ахлагч Дишон, ахлагч Езер, ахлагч Дишан нар. Эдгээр нь ахлагчдынхаа дагуу Сеирийн газарт байгаа хоричуудын ахлагчид ажээ.
31Израилийн хөвгүүдийг хэн нэгэн хаан захирахаас өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно. 32Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ. 33Бела үхэж, Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ. 34Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болсон билээ. 35Хушам үхэж, Моабын талд мидианчуудыг бут цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байв. 36Хадад үхэхэд, Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ. 37Самла үхэхэд, Евфрат мөрний эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм. 38Шаул үхэж, Ахборын хүү Баал-ханан оронд нь хаан болов. 39Ахборын хүү Баал-ханан үхэхэд Хадар түүний оронд хаан болсон бөгөөд хотыг нь Пау гэдэг байв. Түүний эхнэрийн нэр Мехетабел бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин байв.
40Есаваас уламжилсан захирагчдын нэрс нь тэдний ургууд, нутгийн байршил, нэрсийнхээ дагуу эд нар болно. Захирагч Тимна, захирагч Алва, захирагч Иетет, 41захирагч Охолибама, захирагч Ела, захирагч Пинон, 42захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар, 43захирагч Магдиел, захирагч Ирам нар байв. Эдгээр нь суудаг орон, өөрийн эзэмшсэн газар нутгийн дагуу Едомын захирагчид юм. Едомын өвөг нь Есав билээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 36: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Эхлэл 36-д зориулсан видео