Эхлэл 35:16-29

Эхлэл 35:16-29 АБ2013

Тэднийг Бетелээс хөдлөөд Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ. Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь —Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв. Тэрээр нас эцэслэж, амь тавихдаа хүүгээ Бен-они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин гэж нэрлэв. Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав. Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө гэж нэрлэгдсээр байна. Израиль дахин цааш хөдөлж Едерийн цамхгийг өнгөрөөд майхнаа босгов. Израилийг тэр газар сууж байх үед Реубен явж, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв. Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун билээ. Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр билээ. Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр билээ. Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр билээ. Тэд бол Паддан-Арамд төрсөн Иаковын хөвгүүд болно. Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ. Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ. Өндөр насыг насалж өтөлсөн Исаак амьсгал хураан нөгчөөд, өөрийнхөндөө нийлсэнд хүү Есав Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна