Эхлэл 33:1-4

Эхлэл 33:1-4 АБ2013

Иаковыг нүдээ өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан ирж яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд, шивэгчингүүд болон тэдний хүүхдүүдийг өмнө нь, Леаг хүүхдүүдтэй нь хамт дараа нь, Рахел Иосеф хоёрыг хойно нь оруулав. Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есавдаа дөхөж очив. Есав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав.

Video for Эхлэл 33:1-4