Эхлэл 32:22-32

Эхлэл 32:22-32 АБ2013

Тэрээр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок гармаар гол гарчээ. Иаков тэднийг дагуулан гол гаргаад, дараа нь өөрт байсан болгоноо гаргажээ. Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдлаа. Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд түнх уруу нь цохив. Түүнтэй барилдаж байгаад Иаковын түнх ингэж мултарчээ. Мөнөөх нь —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ. Тэгээд тэр хүн —Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр —Иаков гэв. Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв. Иаков —Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн —Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ. Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд —Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч амь голтойгоо үлдлээ гэв. Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарчээ. Тэрээр түнхнээсээ болж доголж явав. Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж израильчууд өнөөг хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.

Эхлэл 32:22-32-д зориулсан видео

Эхлэл 32:22-32 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв