Эхлэл 30:20-24
Эхлэл 30:20-24 АБ2013
Леа —Бурхан надад сайхан бэлэг өглөө. Би нөхөртөө зургаан хүү төрүүлж өгсөн учир тэрээр надтай хамт амьдрах болно гээд түүнийг Зебулун гэж нэрлэжээ. Дараа нь тэрээр охин төрүүлээд түүнийг Дина гэж нэрлэв. Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод умайг нь нээж өгчээ. Тэгээд тэрээр жирэмсэлж хүү төрүүлээд —Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө хэмээн хүүгээ Иосеф гэж нэрлээд —ЭЗЭН надад бас нэг хүү нэмж өгөх болтугай! гэжээ.